Font Size

SCREEN

Profile

Menu Style

Cpanel
 
 
Нүүр
 
 
Articles

Чанарын Нэгдсэн Удирдлага (ЧНУ)

Чанарын Нэгдсэн Удирдлага (ЧНУ) гэж юу бэ?

Чанарын нэгдсэн удирдлагыг ISO тодорхойлохдоо;

 "урт хугацаат амжилтыг бий болгох үүднээс бүх ажилчид оролцож, чанарт анхаарсан байгууллагын удирдлагын хандлага".

 Үүнийг үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг хангасанаар, мөн ажилчидад ба нийгэмд ашигтай тал үүсгэснээр хийдэг. Өөрөөр хэлбэл, ЧНУ гэдэг нь байгууллагын хувьцаа эзэмшигчдийн хэрэгцээ ба горьдлогыг үр ашиг, үр нөлөөтэйгээр удирдах философи юм.

 ЧАНАР гэдэг нь – чанараа хэмжихийн тулд “шаардлагыг мөрдөх”-г хэлнэ

 НЭГДСЭН гэдэг нь – үйлчлүүлэгчид түгээж буй бүтээгдэхүүний чанарт байгууллагын бүх ажиллагсад оролцохыг хэлж байгаа юм.

 УДИРДЛАГА альваа зүйл өөрөө бий болдоггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. ЧНУ бол удирдлагтай үйл явц ба үүнд хүн, тогтолцоо, тулгуур хэрэгсэл ба арга барил багтана.

 Компани ЧНУ-г яагад хэрэгжүүлэх хэрэгтэй бэ?

 ЧНУ философийг хэрэгжүүлснээр:

     

          Бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээ эрс дээшлэх

          Хаягдал нөөцийг багасгах

          Бүтээмж сайжрах

          Ашиг өсгөх боломж

          Зах зээлээ тэлэх

          Өрсөлдөх давуу тал

          Илүү үр ашигтай, үр нөлөөтэй ажиллагсад бий болох

          Зүтгэлтэй ажиллагсадтай болох

          Удирдлагын шаардлага багасах